Энэ жил Монгол улсын хэмжээнд 40 420 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Тэгвэл Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэгүй зорчино хэмээн БШУЯ-аас мэдээллээ.