Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой ихээр орж ирэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж буй. Улмаар цагдаагийнхан могой орж ирсэн бүсийг хамгаалалтад авч иргэдэд анхааруулга өгч байсан. Харамсалтай нь, энэ сарын 2-нд могойд хатгуулсан иргэн дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 6-нд нас барсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Маршалын гүүрний орчимд иргэн Б голд сэлж байх үедээ могойд хатгуулжээ. Хатгуулснаас хоёр хоногийн дараа гар нь хавдаж, ГССҮТ-д хүргэгдэн гараа тайруулсан боловч хор нь бүх биеэр нь тархсан тул өвчнөө даалгүй энэ сарын 6-ны өдөр нас барсан байна.