ГССҮТ-ийн баруун урд талын уулзварт өнөөдөр 15.00 цагийн үед "Таван шар - Сансар ШТС" чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээвэр шатсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, автобусны моторт цахилгааны масс гарсны улмаас утаа гарч, жолооч аваарын зогсолт хийн, зорчигчдоо буулгасан талаар БГД-ийн цагдаагийн газраас мэдээллээ. Мөн СХД-ийн Онцгой байдлын аврах ангийн зургаан алба хаагч шатаж буй автобусыг аюулгүй болгосон бөгөөд азаар ямар нэгэн иргэн гэмтээгүй гэнэ. Биднийг очиход автобусны ард талаас моторын тос шиг шингэн хар зүйл урссан байв. Мөн хариуцсан компаниас "Автобусны ашиглах хугацаа нь дуусаж, элэгдэлд орсон учраас моторт цахилгааны масс үүсэж шатсан тул гомдолгүй" гэсний дагуу цагдаагийн алба хаагчид тэмдэглэгээ хийж байлаа.