Монгол Улсын хилийн гаднаас үйлдэгддэг ЗАЛИЛАХ гэмт хэрэг олон. Тухайлбал, эдийн засгийн залиланд манайхан өртөх нь элбэг. Залилагчид таньд зээл олгохоор болсон, өргөдлийн хураамж, мөнгө шилжүүлэхтэй холбоотой шимтгэл, эхний сарын хүү гэх мэт урьдчилгаа төлбөр төлөхийг шаардна. Хэрэв та тэдний хэлснээр мөнгө шилжүүлбэл дараагийн удаа өөр шалтгаан хэлж дахин мөнгө нэхнэ. Хэрэв тэр мөнгийг шилжүүлэхгүй бол өмнөх төлбөр буцаагдахгүй, мөн зээлийн гэрээг хүчингүй болгох тухай хэлнэ. Жишээ нь, 100 саяын зээл авах гэж 120 сая төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн, хохирсон тохиолдол Монгол Улсад гарсан. Хамгийн гол нь нэгээр тогтохгүй олон хохирогч байгааг Мөрдөн байцаах албанаас анхааруулж байна. Та бүхэн энэ мэт залилах үйлдлээс сэрэмжтэй байгаарай.