“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэлийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр тэрбээр хагас шигшээд АНУ-ын бөх Гэйбл Стивесонтой барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчдөө 5:0-ээр ялагдан, олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүүгийн шавь М.Лхагвагэрэл өмнөх тойргуудад залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Дианас Храманков, Германы бөх Г.Кудинович нарыг ялсан юм.