Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд хэрхэн нөлөөлдөгийг мэдэх үү, аав, ээжүүд ээ. Хүүхэд тархины хөгжлийн эмгэг, нойрны эмгэгтэй болж, улмаар тайван бус болж, сэтгэл санааны гүн хямралд ордог. Илүү аюултай шинж тэмдгүүд ч илэрч мэднэ. Гэр бүлийн байнгын хэрүүл маргаантай орчинд амьдардаг бүх насны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд заавал ажиглагддаг. Харин хоорондын асуудлаа шийдэж, тохиролцож чаддаг гэр бүлд өссөн хүүхдүүд иймэрхүү асуудалд бага өртдөг эсвэл бүр өртдөггүй. Гол нь тэд зөв, сайн хүн болж төлөвшинө.
Эцэг, эхчүүд салах эсвэл тусдаа амьдрах шийдвэр гаргах нь ихэнх хүүхдэд тун хортой нөлөө үзүүлдэг. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд шууд салалт бус гэр бүлийн байнгын хэрүүл маргаан хүүхдэд илүү хортой нөлөө үзүүлдэг гэж сэтгэл зүйчид үзэж байна.