МАН-ын Бага хурлын 12 дугаар бага хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг тодруулах, дүн гаргах журмыг баталлаа. Нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулахдаа социологийн судалгаа, тухайн тойргийн анхан шатны хорооны гишүүдийн санал, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх зэрэг олон заалтуудтай журамдаа тусгасан байна. Хуулийн хугацаа нь есдүгээр сарын 01-ний өдөр учраас тухайн өдөр намын бага хурлаа дахин зарлаж, УИХ-ын 18, 28-р тойрогт нэр дэвших хүмүүсээ тодруулна.