Олимпын чөлөөт бөхийн төрөлд 62 кг-д өрсөлдөж буй Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн тамирчинг хожлоо. Тодруулбал, барилдааны эхэн үед эсрэг багийн тамирчин хоёр оноо авч, тоглолтын тэргүүлж байсан бол Х.Болортуяа эцсийн мөчид бүхэл оноо авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Тэрбээр дараагийн барилдаанд дэлхийн аваргын таван медальтай, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейнтэй барилдана.