“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын наймдахь өдрийн байдлаар 76 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Монголын баг маань нэг мөнгө, хоёр хүрэл , нийт гурван медальтай 53-д бичигдэж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын нэгний өдөр манай жүдо, буудлага , боксын тамирчид тэмцээнтэй.
БУУДЛАГА: Эрэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн дасгалд манай Э.Даваахүү долдугаар ээлжинд 12:30 цагаас цэц сорино.
Энэ төрөлд 27 тамирчин үндсэн дасгалд буудсаны дараа шилдэг үзүүлэлттэй зургаан буудагч финалд шалгарах юм.
ЧӨЛӨӨТ БӨХ:Өнөөдөр эхлэх чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Очирбатын Бурмаа эхний тойрогтоо Японы бөх Хироэ Минагаватай 11:28 цагаас барилдана.
БОКС:Манай боксчдоос тэмцээнээ үргэлжлүүлж , шилдэг наймд шалгараад буй 57 кг-ийн Эрдэнэбатын Цэндбаатар 17:48 цагаас ОХУ-ын А. Батыргазаевтай медалийн болзлын төлөө тулалдана.
“Таван цагариг”-ийн Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.