Монголоос анх удаа олимпын ширээний теннис спортын төрөлд оролцсон Б.Болор-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа. Тодруулбал, “Монголын ширээний теннис гэх спортын сүүлийн 61 жилийн түүхэнд олимпд оролцсон анхны тамирчин болсондоо баяртай байна. Олимп бол энэ дэлхийн хамгийн том спорт наадам. Үүнд оролцож, дэлхийн шилдэг тамирчидтай нэг зааланд, нэг ширээний ард тоглоход сайхан байлаа. Цаашдаа Монгол Улсын ширээний теннисийн зэргийг дэлхийд өндрөөр үнэлүүлэхийн төлөө хичээнэ. хэмээв.
Тэрбээр, Санхүү эдийн засгийн их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан бөгөөд эл спортоор хичээллээд 10 жил болж буй аж.