Хакухо М.Даваажаргал Сайед Моллайг дэмжихээр үзэгчдийн суудалд тухаллаа. Тэрбээр, өнгөрсөн оны есдүгээр сард Н.Түвшинбаяр аваргатай уулзаж байх үеэрээ "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжин ажиллана хэмээн хэлж байсан. М.Даваажаргал эл наадамд Япон улсын тугчнаар сонгогдсон ч түүний зүрх сэтгэл Монголын төлөө гэдгийг үйлдлээрээ харуулж байна.