Олимпод анх удаа багийн спортын төрлөөр эрхээ авч оролцсон "Токио-2020" наадмын Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн тамирчид “Монгол улс багийн спортоор анх удаа олимпод орж байгаа нь нэр төрийн хэрэг. Бид сүүлийн тоглолтоо өнөөдөр хийсэн бөгөөд тоглолт бүрд байгаа бүхий л хүч чадлаа шавхан ажиллаа. Эцсээ хүртэл дэмжсэн үзэгчиддээ МАШ ИХ БАЯРЛАЛАА” хэмээв. Монголын 3х3 сагсан бөмбөгийн багтаа цаашдын спортын замналд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.