"Токио-2020" олимп ялалт, ялагдал хосолсоор тав дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай бөх Б.Ганхайч Мехсикийн жүдоч А.Алкаразтай барилдаж, эхний тойрогтоо ялалт байгуулав. Эл барилдаан есөн минут үргэлжилсний эцэст Б.Ганхайч учраагаа нэмэлт цагт вазаригаар ялж, 16-д шалгарлаа. Одоо тэрбээр Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпийн хүрэл медальт К.Куадростой барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй нэг таарахдаа ялж байв.
Үүнээс гадна өнөөдөр олимпын дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллай нэгийн даваанд Казахстаны өсөж яваа жүдоч, Ази тивийн аварга Дидар Хамзатай барилдах сугалаа татжээ.