“Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан скэйтбордын эмэгтэйчүүдийн ангилалд Японы 13 настай Момижи Нишия түрүүллээ. Ийнхүү тэрбээр тус төрөлд олимпын аварга болсон анхны эмэгтэй тамирчин төдийгүй хоёр дахь скейтбордчин болж түүхэнд нэрээ бичүүллээ. Мөнгөн медалийг Бразилын Райасса Леал (13 нас), хүрэл медалийг Японы Фүна Накаяма (16 нас) хүртжээ. Ингэснээр тэд олимпын наадмын түүхэнд эхний гурван байрыг эзэлсэн хамгийн залуу шагналтнууд болж байгаа юм. Түүнчлэн Р.Леал олимпын медаль хүртсэн төдийгүй үүнд оролцсон Бразилын хамгийн залуу тамирчин болжээ.