Өглөө 9 цагаас Asaka shooting range-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай Ц. Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамнаас цэц сорилоо. Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хоёр залуу буудагч маань нэгдүгээр серид 199( 92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193( 95+98), гуравдугаар серид 186 ( 90+96) оноо авч , нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ. Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.
Гэрэл зургийг Э.Харцага
“Таван цагариг”-ийн Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна