Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутагт өчигдөр 11.14-22.00 цагт усархаг бороо оржээ. Үүний улмаас тус сумын үерийн далан сэтэрч, 13, 36 дугаар байрны орц болон Нисэх багийн 17, 22, 25, 26 дугаар гудамжны таван айл усанд автсан гэнэ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 17.00 цагт Онцгой байдлын газарт хүргүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд таван цаг ажиллаж, тогтсон усыг шуудуу татан урсгаж, 23 метрийн урт үерийн даланг сэргээн засварласан аж. Мөн үерт автсан орон сууцын хоёр барилгын усыг соруулж, аюулгүй болгосон хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.