ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс хүргэсэн шувууны өдний талаарх сонирхолтой баримтыг хүргэе.
- Өдөн бүрхүүл нь биеийн дулааныг тогтмол барих,
- нисхэд шаардлагатай "эеродинамик" хүч үүсгэх,
- үржлийн үеийн харилцаанд туслах өнгө будаг гаргах,
- орчинтойгоо уусч, аюулаас хамгаалах өнгөлөн далдлалт болох
- тодорхой нэг хэсгийн өднүүд дуу чимээ гаргах,
- үүрний материал болох, сонсох, мэдрэх, шимэгчдээс хамгаалах,
- ус зөөвөрлөх, биеийн гадаргууг хамгаалах, үржлийн үеийн чимэг болох гэх мэт үүрэгтэй.
- Өд нь бүхэлдээ уураг бөгөөд арьсанд бэхлэгддэг нэг урт гуурснаас хажуу тийш салаалсан бүтэцтэй байдаг.
Өдийг биеийн аль хэсэгт байрладаг, ямар хэлбэр, бүтэцтэй зэргээс нь хамаараад 7 ангилдаг гэнэ. Тодруулбал,
- Далавчны дэвүүр өд,
- Сүүлний залуур өд,
- Биеийн бүрхүүл өд,
- Бүрхүүл өдний дор байрлах завсрын өд,
- Хамгийн дор буюу арьсан дээр байрлаж,
- Биеийн дулааныг хадгалдаг ноолуур өд,
- Тэдгээрийн дунд байрлах утаслаг өд, нүүр, нүд орчимд байрлах хялгасан өднүүд багтах аж.