Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутагт өчигдөр 08.41 цаг 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61.400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 210 гаруй удаагийн хөдлөлт болсон байна.