Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Найман болон Ширээт нуурын эрэг орчимд отоглох цэг байгуулжээ.
Эл отоглох цэгт аялагчид машинаа зориулалтын зогсоолд тавьж, майхан барин, ил гал түлэх тусгай талбайг ашиглаж болох аж. Мөн эко ариун цэврийн байгууламж, хогийн цэгтэйгээс гадна гэрэлтүүлэг, сандал, саравч бүхий цогц зохион байгуулалттай гэнэ. Архангай аймгийг зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч, зугаалах, байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал бүтээн байгуулалт боллоо хэмээн холбогдох албаныхан үзээд байна.