Германы BioNTech компани Америкийн Pfizer-тэй хамт үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакцинаа ядуу буурай орнуудад хямд үнээр худалдахаар болсон тухайгаа тус компани мэдэгджээ.
"Бид ядуу буурай, бага орлоготой орнуудад вакцинаа “ашгийн бус үнээр” үргэлжлүүлэн нийлүүлэх болно" гэж мэдэгдэлд дурджээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг байнга өргөжүүлж байгаа нь эцэстээ цартахлыг давахад тусална гэдэгт итгэлтэй байгаагаа компани илэрхийлжээ. "Үүнд хүрэхийн тулд засгийн газар, үйлдвэрлэгчид, олон улсын болон үндэсний байгууллагууд хамтарч ажиллаж, бага орлоготой орнуудыг одоо байгаа бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх ёстой" гэж BioNTech тэмдэглэжээ.