Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9.168 хүнээс шинжилгээ авахад 815 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирсийн халдвар авсан хүний тоо 44.016 боллоо. Шинээр бүртгэгдсэн 815 хүний 810 нь дотоодынх, тав нь эмч, эмнэлгийн ажилтан өвчилсөн тохиолдол байжээ. Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1.451 хүн эдгэрч, аврагдсан иргэдийн тоо 29.984 болов. Харин өчигдөр коронавирусийн нэн хүнд хэлбэрээр долоон хүн эндэж, нийт нас баралт 160 болов. Амиа алдсан долоон иргэн 55-80 насных байсан гэнэ.