Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байсан. Гэвч нэхэмжлэгч тал буюу Ц.Тувааны талынхан нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан.
Шүүхээс өнөөдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр буюу даваа гаргийн 13 цаг 30 минутад товлож шийдвэрлэв. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамж гаргаж байсан билээ.