Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох АН-ын тамга, тэмдгийн маргааныг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд маргааш хэлэлцэнэ. Нэхэмжлэгч талаас тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг энэ сарын 4-ны өдөр буюу мягмар гарагт гаргасан юм. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хоёр хоногийн өмнө нэхэмжлэлийг хэлэлцэж чадалгүй шүүх хурлыг түр завсарласан. Харин маргааш нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж авах уу, эсвэл үл хүлээн авч нэхэмжлэлийг хэлэлцэх үү гэдэг нь тодорхой болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг нэхэмжлэлийг 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг гаргасан билээ.