Унгар улс нь 18-аас дээш насны хүн амын талаас илүү хувь нь (50.5%) коронавирусийн халдварын эсрэг вакцины дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн Европын холбооны анхны улс болжээ. Энэ тухай Лхагва гарагт Европын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэхтөвийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.
Тус улсын насанд хүрсэн иргэдийн 25.8 хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ. Вакцинжуулалтын хурдаар Мальта жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын хүн амын 47.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 25 хувь нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. Вакцины эхний тунг хийлгэсэн үзүүлэлтээр Финланд (хүн амынх нь 34.8 хувь), бүрэн хамрагдсан үзүүлэлтээр Дани (14.4 хувь) тус бүр Европын орнууд дундаа гуравдугаарт жагсаж байна.
ЕХ-нд нийт 154.1 сая хүн коронавирусний вакцинд хамрагджээ.