2021 оны тавдугаар сарын 8-ны 06.00 цагаас эхлэн улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болоод буй. Тиймээс ирэх бямба гаргаас нийтийн тээврийн автобус ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх нь. Нийслэлд автобус 07.00-00.00 цагт үйлчлэх бөгөөд нэг дор 30-аас дээш хүн зорчиж болохгүйг УОК хэллээ. Мөн нийслэлд автомашинуудыг улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчихоор зохицуулжээ.
Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээврийнхэн халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. Ингэхдээ Улсын онцгой комиссын зөвшөөрөл шаардах бөгөөд нэг суудал алгасч нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих шаардлагатай. Гэхдээ эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон үед Монгол Улсын Шадар сайдын 2021 оны ... дүгээр тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-аар зохицуулна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод ч ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллана. Шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлэх аж. Мөн агаар хил, авто зам, төмөр замын боомтоор дамжин өнгөрөх олон улсын болон дотооодын ачаа тээвэрлэлтийгч хязгаарлахгүй.