Улстөрч Г.Уянга цахим орчинд нүүр номоороо дамжуулан МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэжээ. Тэрбээр "Үндсэн хуулийн 30.2-т "...сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан..." иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоно гэж заасан. У. Хүрэлсүх 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч гишүүнээсээ татгалзаж, Австралид дөрвөн жил амьдарсан билээ. Тэр 2016 оны долдугаар сард эх орондоо иржээ. Ингээд Үндсэн хуульд заасан сүүлийн таван жил тасралтгүй Монгол Улсад оршин суусан байх ёстой нэр дэвшигчийн шалгуурыг хангахгүй болсон байна. ҮХЦ энэ асуудлыг судалж анхааралдаа авсан гэж найдъя!" хэмээжээ.