Ши гэдэг Хятад эр хоёр настай хүүгээ зараад аялалд гарчээ. Энэ тухай South China Morning Star мэдээлэв.
Ши анхны эхнэрээсээ салахдаа хүүхгээ өөр дээрээ авч, харин охин нь эх дээрээ үлджээ. Ши ажлын нөхцлөөсөө шалтгаалан хүүгээ хамаатнууд дэээрээ үлдээгээд амралтын өдрүүдэээр өөрөө авдаг байж. Тэрээр удалгүй шинэ эхнэртэй болсон ч хүүхдээсээ болж байнга муудалцах болсон байна. Энэ бүхнээс залхаж, амьдралаа хөнгөвчилчхийн тулд тэрээр эхнэрээсээ биш хүүгээсээ салахаар шийджээ. Ши хоёр гаруй ойтой хүүгээ хүүхэдгүй гэр бүлд 158000 юань буюу 24.400 доллараар зараад эхнэрийнхээ хамтаар тойрон аялалд гарсан байна. Ингэхдээ Ши хүүгээ ээжтэй нь уулзуулаад удахгүй эргээд ирнэ гэж хамаатнууддаа хэлжээ. Хүүг удаан хугацаанд эргэж ирэхгүй байсанд хамаатнууд нь санаа зовж цагдаад ханджээ.
Шийг Хятадын зүүн хэсэг Жижян мужаар аялж явахад нь саатуулсан бөгөөд хүний наймаа хийсэн гэсэн зүйл ангиар эрүү үүсгэжээ.