Энэтхэг улсын 16 иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдийн хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс ийнхүү халдвар илрээд байна. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа аж.
Эргэн сануулахад, Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсын 19 иргэн халдвартай нь батлагдсан. Ингээд тус улсын нийт 35 иргэнээс халдвар илэрлээ. Зөөвөрлөгдсөн нийт 503 тохиолдол бүртгэгдлээ.