Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж, өнөөдөр 148,800 хүн тун Vero Cell вакцин хүлээн авна. Тодруулбал, өчигдөр уг вакциныг хүлээн авах байсан боловч, цаг агаарын улмаас өнөөдөр Монголд ирж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Одоогийн байдлаар манай улс урд хөршөөс 2,151,200 тун вакцин хүлээн авсан байна.