Улаанбаатар хотод 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Харин Нийслэлийн хэмжээнд өчигдөр 111 цэгт нийт 75,960 иргэнд вакцин хийхээр төлөвлөж байв. Гэвч тухайн өдөр 62,019 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн нь төлөвлөгөөт тооноос 10 гаруй мянгаар дутсан үзүүлэлт болов
Өчигдөр вакцин хийлгэсэн иргэдийн 37,081 нь I тунгаа хийлгэсэн бол 24,938 нь II тунгийн вакцинаа хийлгэсэн байна. Ингэснээр зорилтот бүлгийн
- 66.8 хувь буюу 763.634 нь I тунд,
- 36.6 хувь буюу 418031 нь II тунд хамрагдаад байна