Сүүлийн 24 цагт халдварын 911 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос 823, орон нутгаас 88 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 38 750 болсон байна. Мөн 60, 36 настай эрэгтэй нас барсан бөгөөд ингэснээр нийт 119 иргэн коронавирусийн улмаас нас баржээ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 974 529 хүн эхний тунд хамрагдсан бол 451 063 нь хоёр дахь тунгаа хийлгэсэн хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.