Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хураалтаар 97.6% нь Норовын Алтанхуягийг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн байна. Ингэснээр О.Цогтгэрэлийн даргалж буй Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвшихээр болж байгаа юм. Өчигдөр М.Тулгатын даргалж буй Ардчилсан намаас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсныг зарласан билээ.