Шинээр 1185 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1059, орон нутагт 123 тохиолдол бүртгэгджээ. Харин эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн бол Казахстан улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол 487 болж байна. Улсын хэмжээнд халдварын тоо 37839 боллоо.
Мөн халдварын улмаас хоёр иргэн нас барлаа. Өөрөөр хэлбэл, 84 настай эрэгтэй, 47 настай эмэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр өвдөж нас баржээ. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 117 болж байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4919 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 112-ынх нь биеийн байдал маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.