Омега-3 нэмэлт тэжээл нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг гэсэн ойлголт бидний ухамсарт хэдийнээ суужээ. Гэтэл энэ нь хүн болгонд адил үйлчилгээ үзүүлдэггүй аж. Омега-3 нь тодорхой бүлэг хүмүүст зүрхний тосгуурын хэм алдагдлыг үүсгэж болзошгүйг Америкийн эрдэмтэд илрүүлжээ.
Ханаагүй тосны хүчил болох Омега-3 нь судаснууд болон эсийн мембранд агуулагддаг бөгөөд эрүүл хоолны дэглэмийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Омега-3 хүчил нь далайн бүтээгдэхүүн , замагт ихээр агуулагддаг боловч хүн болгон ийм хүнсний бүтээгдэхүүнд дуртай биш шүү дээ. Тиймээс шинжээчид хүний биед омега-3-ийн дутагдлыг загасны тос эсвэл тусгай тэжээлийн нэмэлт тэжээлээр нөхөхийг санал болгодог.
Гэтэл АНУ-д явуулсан эмнэлзүйн туршилтуудын дүн шинжилгээгээр омега-3 ханаагүй тосны хүчил липид ихтэй (цусанд нь ) хүмүүст зүрхний хэмнэлийн хамгийн түгээмэл эмгэг болох тосгуурын хэм алдагдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Эмнэлгийн статистикийн мэдээгээр, ийм өвчтэй хүмүүс цус харвах магадлал бусад хүмүүсээс тав дахин их байдаг аж.
" Одоогоор Омега-3 бэлдмэлийг зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор триглицерид буюу өөр тос ихэссэн өвчтөнүүдэд л бичиж өгч байна" гэж судалгааны удирдагч Сальваторе Карбоне хэлжээ
Зүрх судасны өвчтэй эсвэл эл өвчинд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй, өөр тосны хэмжээ өндөр 50277 хүнд загасны тос эсвэл плацебо (хуурамч омега-3) хэрэглэсэн бөгөөд хоёроос 7.4 жилийн хугацаанд хяналт хийжээ.
Өөр өөр судалгаагаар омега-3-ын янз бүрийн найрлага, өөр өөр тун хэрэглэж туршсан тул, зүрхний тосгуурын хэм алдагдалын эрсдэл болон загасны тосны хооронд холбоо байгаа эсэхийг мэдэх гэж маш олон талт шинэжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээр омега-3 нь дээрх эмгэгийг үүсэх эрсдлийг плацеботой харьцуулахад 1, 37 даахин нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. “Загасны тосны нэмэлт бүтээгдэхүүн нь зүрх судасны өндөр өрсдэлтэй хүмүүст тосгуурын хэм алдагдал үүсгэдэгийг харууллаа" гэж Карбоне дүгнэжээ.