Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдын 27263 буюу 78,4 хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан. Одоогоор нийслэлийн есөн дүүргийн 20145 багш, ажилтнуудын буюу 57.9 хувь нь вакцинжуулалтын хоёр дахь тунд хамрагдсан хэмээн БШУЯ-аас мэдээллээ. Мөн Багануур, Налайх дүүргийн вакцинжуулалтын хугацаа болоогүй учир одоогоор дархлаажуулалтын ажил эхлээгүй гэнэ.