Сүүлийн 24 цагт 1306 хүн халдвар авч, таван иргэн нас баржээ. Тодруулбал, улсын хэмжээнд 13553 хүн шинжилгээ хийхэд 1180 тохиолдол Улаанбаатар хотоос, хөдөө орон нутгаас 116 хүнээс халдвар илрүүлжээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 37 285 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал хэмээн ЭМЯ-аас мэдээллээ. Мөн эл хугацаанд 1039 хүн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 20 681 боллоо