Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1356 тохиолдол бүртгэгдсэнээс 28 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн, 138 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн ногоон бүс байсан Говь-Алтай аймагт хоёр хоногт халдвар эрчимтэй бүртгэгдэж байна. Тодруулбал, өчигдөр 33 хүн халдвар авсныг зарлаж байсан бол өнөөдөр 21-ээр нэмэгдэж, нийт 54 болов. Ингээд халдвар бүртгэгдсэн аймгуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Аймгуудад сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлыг тоог үзвэл:
- Дархан-Уул- 35
- Говь-Алтай, Төв аймагт тус бүр- 21
- Сэлэнгэ- 19
- Ховд- 14
- Завхан- 10
- Орхон- 4
- Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангайд тус бүр-2
- Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгорт тус бүр- 1 тохиолдол бүртгэгдлээ.
Аймгуудаас Дархан-Уул аймагт 621, Орхонд 401, Архангай аймагт 301 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо хамгийн өндөр байна.