Маскийн гол хөрөнгө цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани энэ оны эхний улиралд 438 сая долларын ашиг олж дээд амжилт олсон тухай дөрөвдүгээр сарын 27-нд мэдээлжээ. Гэсэн хэдий ч санхүүгийн тайлан гарсны дараа компанийн хувьцаа гурван хувиар унасан байв. 2021 онд цахилгаан машинаар хангах зорилт тодорхойгүй байгаад хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байгаа аж.
4-р сарын 28-нд Америкийн хувьцааны индексүүдэд нэмэлт дарамт болсон явдал АНУ-ын Холбооны нөөцийн системийн (ХНС) үр дүнгээс үүдэлтэй юм. Цартахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засагт учрах эрсдэл хэвээр байгааг ХНС тэмдэглэжээ.
Хэдий Маскийн хөрөнгө 3.95 тэрбум доллароор буурч 175 тэрбум доллар болсон ч “Тесла”-гийн тэргүүн дэлхийн хамгийн баян хүмүүсийн дунд хоёрдугаар байраа хадгалсаар байгаа ажээ.
Чансааны эхний мөрийг “Amazon”-ны үндэслэгч Жефф Безос 202 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр эзэлж байна.