Израильд Лаг БаОмер шашны баярын үеэр индэр нурж унасны улмаас 44 хүн амь үрэгдэж 50 гаруй гэмтэж бэртсэн тухай “BBC” агентлаг мэдээлэв
Энэ явдал Баасан гаригт /2021.04.30/ шилжих шөнө Израилийн хойд хэсэг Галилея мужийн Мерон ууланд болжээ. Тухайн баярт дор хаяж нэг зуун мянган мөргөлчин цугларсан байна.
“Израилийн армийнхан шархадсан болон нас барагсдыг нүүлгэн шилжүүлэх, газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлэх, бэртэл авсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэх ажилд тусалж байна. Үүний зэрэгцээ эмгэнэлт явдал болсон газар үүрэн холбоо тасалдах асуудал гарч байна” гэж Израилийн цагдаагийн газар мэдэгдэв.
Еврей шашинтнуудын Лаг Ба Омер баяр нь коронавирусийн хязгаарлалтыг цуцалснаас хойших анхны олон нийтийн арга хэмжээ байжээ.