Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвар өртөх тохиолдол эрс нэмэгдлээ. Тодруулбал, Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь батлагдсан байна. Насны ангиллаар нь авч үзвэл 5-9 насны хүүхдүүд хамгийн их халдвар өртжээ. Дараах хүснэгтээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу