Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй охидыг жирэмслүүлсэн гэх хоёр этгээдийг шалгаж байна. Тодруулбал, Увс, Өмнөговийн эрүүл мэндийн байгууллагад 15 болон 17 настай охидыг жирэмслүүлсэн гэх мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эзэн холбогдогчийг тодруулан, гэмт хэргийн золиос эсвэл хууртагдаж хохирогч болов уу гэдгийг нь шалгаж эхэлжээ. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох нь хуулиар хориотой. Мөн энэ төрлийн хэрэгт оноох ялын бодлого хатуу байдаг.