Коронавирус халдварын эрсэг вакцины хоёр дахь тундаа хамрагдсан иргэд амны хаалтгүй гадуур явах тохиодол гарч байна гэдгийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр, "Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 14-21 хоноогүй бол амны хаалтаа авч болохгүй. 21 хоносон байлаа ч эргэн тойронд тань эрсдэл байгаа учир амны хаалтаа авах болоогүй. Хүн амынхаа 60 хувийг дархлаажуулсны дараа мэргэжлийн байгууллагаас амны хаалтгүй гадуур явах боломжтой гэдгийг зарлах болно" гэв.