ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд 262 мянган иргэн вакциныхаа хоёр дахь тунд хамрагдаад байна. Эхний тунд хамрагдах иргэдэд харьяа өрх, дүүргээс нь мэдээлэл өгнө. Тэр дагуу вакцинжуулалтын цэг дээрээ очоод вакцинаа хийлгэнэ. Хөдөө орон нутагт хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулж байгаа. Дараагийн төлөвлөгөөнд хөдөө орон нутгийн 50-иас дээш насныхныг дархлаажуулах вакцин нийлүүлэх ажлыг төлөвлөсөн.
Мөн хөхүүл ээжүүд вакцин хийлгээд хүүхдээ хөхүүлж болно. Харин вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг эмч үзээд эсрэг заалт байхгүй бол хийж болно. АНУ-д л гэхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийхийг зөвлөж байна" гэдгийг хэлэв.