Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 112 цэгт 297 багийн нийт 2,310 албан хаагч ажиллана. Эдгээр цэгт 74,586 иргэнд вакцин хийх урьдчилсан тооцоолол гарсан байна. Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдэд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунг хийнэ. Мөн AstraZeneca болон Vero Cell вакцины давтан тунг хийх юм.
АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай. Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой. Дараах цэгүүдэд вакцин хийнэ.