Орхон аймаг Вируслогийн лабораторийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлж Нийгмийн эрүүл мэндийн төвд вируслогийн лабораторийг шинээр байгууллаа. Тус лабораторийн тоног төхөөрөмж, лабораторийн байрны засвар, тохижилтод орон нутгийн төсвөөс 354 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү аймгийн хэмжээнд өдөрт хийх ПГУ шинжилгээний тоо 4-5 дахин нэмэгдсэн төдийгүй бүс нутгийн түвшинд тандалт судалгаа хийх нөхцөл бололцоог бүрдүүллээ. Аймгийн хэмжээнд коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд ПГУ шинжилгээг 8071 хүнд хийж 314 тохиолдол илрүүлсэн үр дүнтэй ажиллаж байна.