Эмнэлгээс гарч буй иргэдийг эмнэлгээс гарах хуудсыг үндэслэн ар гэрийнхэн нь хувийн авто машинаараа ирж авах зохицуулалтыг хийжээ. Тодруулбал, Нийслэл хотод өдөрт дунджаар 500 гаруй иргэн эмнэлгээс гардаг байна. Өөрөөр хэлбэл, амаржсан, мэс засалд орсон, гэмтэл бэртэл авсан, коронавируст халдварын улмаас эмчлэгдэн эдгэрсэн гэх мэтчилэн олон төрлийн шалтгаантай иргэдийг нийтийн тээврээр зорчуулах нь тохиромжгүй тул өмнөх хөл хорионуудын үед мөрдөгдөж байсны адилаар эмнэлгийн бичгийг үндэслэн зорчуулах нь зүйтэй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мөн коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчлэгдэж буй. Эдгээр иргэдэд тараах эмчилгээний 650 багцыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгчээ. НЭМГ-аас дүүргүүд рүү хуваарилж, иргэдэд хүргэх аж.