НМХГ-аас Баянгол дүүргийн нийт 21 цэг /14 сургууль, 4 цэцэрлэг, 3 эмнэлэг/-т байгуулсан “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын цэгт тогтмол хяналт тавин ажилласан байна. 2021.04.26-ны өдрөөс 18-аас дээш насны иргэдэд вакцины 1-р тунг хийж эхэлсэн ба Beijing Institute of Biological Products Co.,Ltd үйлдвэрийн Verocell вакцинаар дархлаажуулалтыг хийж байна. Тус цэгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслаж ажиллаж байна. Баянгол дүүргийн хэмжээнд 2021 оны 02 сарын 23 наас 04 сарын 26-ны өдрийг хүртэл 1-р тун 81709, 2-р тун 34130 нийт 115839 иргэнийг дархлаажуулалтанд хамруулсан байна.