Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13.000 хүнээс шинжилгээ авахад 1264 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 30.483 боллоо. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 658, нийт 15.403 хүн эдгэрээд байна. Мөн дөрвөн хүн эндэж, нийт нас баралтын тоо 86 болсон харамсалтай тоо баримт бүртгэгдлээ. Одоогоор эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 2562 нь хөнгөн, 1456 нь хүндэвтэр, 359 нь хүнд, 81 нь маш хүнд өвчтөн гэнэ.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 64.397 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 511.332 хүн нэг, 173.968 хүн хоёрдугаар тунд хамрагдсан гэнэ. Ингэснээр улсын хэмжээнд 853.569 иргэн вакцинжуулалтад хамрагдсан гэх мэдээлэл байна.