Сүүлийн 24 цагийн дотор 1263 хүнээс халдвар илэрлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 1,144, орон нутагт 116, эмнэлгээс шалтгаалах 3 тохиолдол шинээр батлагдлаа. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 29219 боллоо. Харин халдварын улмаас таван иргэн нас барлаа. Тодруулбал,
- 86 настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
- 71 настай эрэгтэй 04.15-нд онош батлагдсан
- 73 нас настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
- 72 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдсан
- 77 настай эрэгтэй 04.21-нд онош батлагдсан байна. Эдгээр иргэд нь коронавирусийн нэн хүнд гэсэн оноштойгоор нас баржээ. Ингэснээр манай улсад халдварын улмаас амиа алдсан хүний тоо 74 болов. Мөн хавсарсан өвчлөлийн улмаас 72 настай эмэгтэй нас баржээ.
Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,745 боллоо. Халдварын улмаас 4,311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,517
- Хүндэвтэр 1,375
- Хүнд 345
- Маш хүнд 74 хүн байна.
Гэрийн болоод эмнэлгийн хяналтад 12,157 иргэн байна. Үүнээс эмнэлэгт 4,311 иргэн байгаа бол гэрт 7,846 иргэн эмчлэгдэж байна.