Халдварын улмаас нас барсан иргэдийн гурван иргэн нь вакцин хийлгээд 14 хонож байсан гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр, "Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн байна. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж буй. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал үүсээд байна. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн" гэв.